Тусламж

Асуух зүйл, асуудал гарсан эсвэл Нуруу аль нэг үгийг буруу гаргасан бол support+nuruu@gege.mn хаяг руу бичээрэй.

Утасныхаа загвар, iOS-ийн хувилбар, Нуруугийн хувилбараа хамт бичвэл шийдэхэд амар. Нуруугийн хувилбар аппын Тохиргоо → «Нуруугийн тухай» хэсэгт бий.

Гараа яаж асаах вэ?

Аппыг анх нээхэд алхам алхмаар зааж өгнө. Товчхондоо:

  1. Нуруу апп дотор «Тохиргоо нээх» товчийг дарна.
  2. «Keyboards» мөрийг дарна.
  3. Нурууг асаана.

Дараа нь аль ч апп дотор бөмбөрцөг товчийг дарж Нуруу руу шилжинэ. «Keyboards» мөр харагдахгүй бол: Тохиргоо → General → Keyboard → Keyboards → Add New Keyboard → Нуруу.

Түгээмэл асуултууд

«Бүрэн хандалт» юунд хэрэгтэй вэ?

Нуруу түүнгүйгээр ч яг адилхан бичнэ: товч, санал болгох үг, автозасвар бүгд хэвээрээ. Харин iOS «Бүрэн хандалт»-гүй гарт бусад апп дотор юу ч хуулах, товших дуу гаргах, чичрэхийг зөвшөөрдөггүй. Асаавал хоёр зүйл нэмэгдэнэ. Товчны дээрх зургийн товчоор бичвэрээ босоо зураг болгон хуулж, буулгана. Бусад апп дотор товч дарахад гар дуугарч, чичирнэ, iPhone-ы «Keyboard Feedback» тохиргоог дагана. Аппын Тохиргоо → «Бүрэн хандалт» хэсэгт энэ тухай бичсэн, тэндээс iPhone-ы Тохиргоог нээнэ.

Гар миний шивснийг хаа нэгтээ илгээдэг үү?

Үгүй. Гар интернэтэд огт холбогддоггүй тул «Бүрэн хандалт» асаалттай ч, унтраалттай ч шивсэн зүйл тань утаснаас гарахгүй. Гарын таны бичсэнээс сурсан үг ч энэ утсанд л үлдэнэ.

Гар биш, апп өөрөө нээгдэхдээ толь бичиг, бичлэгийн засвар, нөхцөлийн жагсаалтын шинэ хувилбар гарсан эсэхийг шалгана. Өдөрт нэг л удаа. Энэ хүсэлтээр таны тухай ч, утасны тань тухай ч юу ч явахгүй.

Хувь нэмэр гэж юу вэ?

Монгол бичгийн толь бүтээхэд туслах арга. Та зөвшөөртөл утаснаас тань юу ч гарахгүй: апп асуухад, эсвэл Тохиргоо → «Хувь нэмэр» дотор «Хувь нэмэр оруулах» товчийг дарж зөвшөөрнө. Зөвхөн 18 нас хүрсэн хүн оролцоно.

Аппын засварлагчид бичсэн зүйлээс зөвхөн монгол бичгийн хэсэг, түүнд хийсэн засвар тань л явна. Түүнтэй хамт шалгагчийн илрүүлсэн дүрмийн нэр, бичвэрийг сүүлд зассан цаг, бичвэрт оноосон санамсаргүй дугаар, бичвэрийг шивсэн үү буулгасан уу, аппын хувилбар, «Энэ утасны код» очно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогын 5-р хэсгээс уншаарай.

Бичиж байхад тань юу ч явахгүй. Бичвэрийг сүүлд зассанаас хойш хоёр цаг өнгөрсний дараа, аппыг дараа нь нээхэд л илгээнэ. Буулгасан бичвэрийг «Энэ бичвэрийг хуваалцах» товчийг дарахаас нааш илгээхгүй. Бусад апп дотор Нуруу гараар шивсэн зүйл хэзээ ч явахгүй. Хүссэн үедээ унтрааж болно.

Илгээснээ яаж устгах вэ?

Аппын Тохиргоо → «Хувь нэмэр» дотор «Илгээснээ устгах» товчийг дарна. Утсан дээрх бичвэр тань хэвээр үлдэж, хуваалцах тохиргоо унтарна.

Эсвэл тэр хэсэгт байгаа «Энэ утасны код»-ыг бичээд support+nuruu@gege.mn хаяг руу устгуулах хүсэлт илгээгээрэй. Бид таны бичвэрийг зөвхөн энэ кодоор таньдаг. Устгасан бичвэр өгөгдлийн сангийн автомат нөөцөд 30 хүртэл хоног үлдээд, бүрмөсөн арилна.

Нуруу үнэгүй юу?

Тийм ээ. Үнэгүй, зар сурталчилгаагүй, нууц төлбөргүй.

Ямар утсан дээр ажиллах вэ?

iOS 18.1 буюу түүнээс шинэ iPhone дээр.

Нууцлал, нөхцөл