Нуруу English

Үйлчилгээний нөхцөл

Хувилбар 1.1 · Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 10 сарын 19

1. Талууд

Нуруу гар, Нуруу апп болон аппын холбогддог үйлчилгээг (цаашид «Нуруу») Лателиэр Гэгэ ХХК (цаашид «Компани» эсвэл «бид») хийж, түгээдэг. Энэ нөхцөл нь таныг Нурууг ашиглахад Компани болон таны хооронд үйлчилнэ. Нурууг суулгаж, ашигласнаар та энэ нөхцөлийг зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй бол Нурууг ашиглахгүй байна уу.

Таны мэдээллийг бид хэрхэн боловсруулдгийг Нууцлалын бодлогод бичсэн.

2. Нуруу гэж юу вэ

  • Нуруу гар: утсанд монгол бичгээр бичих гар.
  • Нуруу апп: гарыг тохируулах, монгол бичгээр бичиж, бичлэгийг нь шалгах, бичсэнээ зургаар хуваалцах апп.
  • Хувь нэмэр: 18 ба түүнээс дээш насны хүн зөвшөөрвөл аппад бичсэн монгол бичгээ монгол бичгийн толь бүтээхэд хуваалцах сайн дурын боломж (5-р хэсэг).

3. Үнэгүй

Нуруу үнэгүй. Төлбөр, худалдан авалт, зар сурталчилгаа байхгүй.

4. Зөв ашиглах

Та дараах зүйлийг хийхгүй байхыг зөвшөөрнө:

  • Нуруугийн үйлчилгээг хэт ачаалах, автоматаар их хэмжээний хүсэлт илгээх, түүний хамгаалалт, хязгаарлалтыг тойрох;
  • бусдын утасны кодыг ашиглаж тэдний бичвэрт хандах, устгах;
  • хуульд харш, эсвэл бусдын эрхийг зөрчсөн зүйлийг хувь нэмэр болгон илгээх;
  • хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аппын програм, фонтыг задлах, гаргаж авах, хуулбарлах, дахин түгээх.

Энэ нөхцөлийг зөрчсөн хүсэлтийг манай үйлчилгээ хүлээн авахгүй байж болно.

5. Таны бичвэр, хувь нэмэр

Таны бичсэн зүйл таных хэвээр байна.

Хувь нэмэр оруулбал та илгээсэн бичвэрээ Компанид монгол бичгийн толь бүтээх, хэлний хэрэгслээ бүтээж сайжруулах зорилгоор дэлхий даяар, онцгой бус эрхтэйгээр ашиглах зөвшөөрөл (лиценз) олгож байна. Бид бичвэрийг тань тэр чигээр нь нийтлэхгүй. Илгээснээ хүссэн үедээ устгуулж болно. Устгасан бичвэрийг бид хадгалахаа болино. Түүнээс өмнө толь бичигт орсон үг, тэдгээрийн тоо үлдэнэ.

  • Хувь нэмэр оруулах нь зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүнд зориулагдсан.
  • Бусдын бичсэн зүйлийг буулгаад «Энэ бичвэрийг хуваалцах» товчоор хуваалцах бол түүнийг хуваалцах эрхтэй байх ёстой.
  • Хувь нэмэр оруулахгүй байсан ч гар, апп хоёр бүрэн ажиллана.

6. Програм, фонт

  • Нуруугийн програм, дизайн, нэр Компанийнх. Энэ нөхцөлийн дагуу Нурууг өөрийн утсанд ашиглах эрхийг танд олгоно.
  • Апп Noto Sans Mongolian фонтын Компанийн засварласан хувилбарыг ашигладаг. Энэ фонт Noto төслийн зохиогчдынх бөгөөд SIL Open Font License 1.1 лицензтэй.
  • Gege Pixel, Gege Pixel Shahaa, Gege Pixel Mini бол Компанийн өөрийн фонт. Апп дотор л ашиглахаар орсон тул аппаас гаргаж авах, түгээхийг хориглоно. Фонтыг өөр зүйлд хэрэглэх бол pixel.gege.mn сайтаас авна уу, хувийн хэрэглээнд үнэгүй.
  • Туршилтын фонт эзэмшигчийнхээ өмч бөгөөд зөвхөн Компанийн дотоод туршилтад ашиглагдана.

7. Баталгаа

Нурууг байгаа байдлаар нь олгож байна. Бид түүнийг алдаагүй, тасралтгүй ажиллана, эсвэл таны зорилгод тохирно гэж баталгаа өгөхгүй. Шалгагчийн санал, нөхцөлийн залгалт, бичлэгийн засвар буруу байж болно. Чухал бичвэрээ өөрөө нягталж үзээрэй.

8. Хариуцлагын хязгаар

Таны бичвэр зөвхөн утсанд тань хадгалагддаг. Бид түүний нөөц хуулбарыг танд хадгалж өгдөггүй. Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд Компани нь Нурууг ашигласан, эсвэл ашиглаж чадаагүйгээс үүдсэн шууд бус хохирол, өгөгдөл алдагдлыг хариуцахгүй. Хуулиар хязгаарлах боломжгүй хариуцлагыг энэ хэсэг хязгаарлахгүй.

9. App Store, Google Play

Нурууг Apple-ийн App Store эсвэл Google Play-ээс татсан бол тэдгээрийн нөхцөл мөн хамаарна. Тэдгээр компани Нурууг дэмжих, засварлах үүрэг хүлээхгүй.

10. Өөрчлөлт, зогсоох

Бид Нурууг өөрчлөх, зарим хэсгийг нь зогсоох эрхтэй. Та Нурууг хүссэн үедээ утаснаасаа устгаж ашиглахаа болиод болно. Илгээсэн бичвэрээ устгуулах арга Нууцлалын бодлогод бий.

11. Нөхцөлийн өөрчлөлт

Энэ нөхцөлийг шинэчилбэл энд шинэ хувилбарын дугаар, огноотойгоор нийтэлнэ. Шинэчилсний дараа Нурууг үргэлжлүүлэн ашиглавал шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

  • 1.1 (2026 оны 10 сарын 19): Компанийн нэр, Нуруугийн тодорхойлолт, хариуцлага, ашиглахаа болих, өөрчлөлтийн хэсгийг нэмж, бүтцийг шинэчлэв.
  • 1.0 (2026 оны 10 сарын 19): анхны хувилбар.

12. Хууль, маргаан

Энэ нөхцөлийг Монгол Улсын хуулиар зохицуулна. Маргааныг эхлээд харилцан ярилцаж шийдэхийг хичээнэ. Эс бөгөөс Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

13. Холбоо барих

Лателиэр Гэгэ ХХК, gege.mn, support+nuruu@gege.mn