Mac · Үнэгүй
Mac дээр ч ийм амар.
Нуруу гар Mac дээр ч бий. Бодсоноороо шив, үг бүр зөв гарна. Аль ч апп дотор бичнэ.
Нуруу
Хувилбар 1.0.0 · 8.4 MB
macOS 14 буюу түүнээс шинэ · Apple silicon, Intel
Нийтлэгч: Лателиэр Гэгэ ХХК
ТатахSHA-256 43014a5fc8c03f82c83bb87bef90bf8d27f216209df1d35ccfcadb57ee7d9f6c
Энэ гарыг байгаа байдлаар нь, үнэгүй олгож байна. Түүнээс үүдсэн аливаа асуудлыг бид хариуцахгүй. Үйлчилгээний нөхцөл

Нуруу юу хийдэг вэ?
Үг, нөхцөл бэлэн
Шивэх зуурт тохирох үг, нөхцөл курсорын дэргэд босоогоор гарна. Сонгоод л цааш бич. Нөхцөлийг Нуруу зөв залгана.
Бичих самбар
Аль ч апп дээр ⌥Space дарахад самбар нээгдэнэ. Монгол бичиг тань босоогоороо харагдана. Бичээд, хүссэн газраа хуулаарай. Бичсэн зүйл тань устгатал хадгалагдана.

Босоо зураг
⌃⇧P дарахад бичвэр тань босоо зураг болж хуулагдана. Монгол бичгийг буруу харуулдаг апп дотор ч яг байгаагаараа харагдана. Урт бичвэр хуудас хуудсаар хуваагдана. Хуулахаасаа өмнө хараад, бичлэгээ шалгаарай.

Нэг товчоор PDF
Самбар дээрх бүх бичвэрийг A4 PDF болгож хуулна. Захидалд хавсаргаад л илгээ.
Өөрөө шинэчлэгдэнэ
Шинэ хувилбар гарахад Нуруу өөрөө суулгана. Энэ хуудас руу дахин ирэх шаардлагагүй.
Шивсэн зүйл тань Mac-аас гарахгүй.
Нуруу таны шивсэнийг хаашаа ч илгээдэггүй. Ихэвчлэн өдөрт нэг удаа шинэ үг, тиг, шинэ хувилбар гарсан эсэхийг л шалгана.
Яаж суулгах вэ?
Татах
Дээрх «Татах» товчийг дарж суулгагчийг татна.
Суулгах
Татсан файлаа давхар дарж нээгээд, зааврын дагуу суулгана. Нуруу зөвхөн танд суух тул компьютерын нууц үг асуухгүй.
Гараад дахин нэвтрэх
Apple цэснээс Log Out-ыг сонгож гараад, дахин нэвтэрнэ.
Гар нэмэх
System Settings → Keyboard хэсгийн Text Input доорх Edit… товчийг дарна. Жагсаалтад «Нуруу» алга бол доод талын «+» товчийг дараад Mongolian хэлээс «Нуруу»-г сонгож Add дарна.
Гар нэмэхэд macOS шивсэн зүйлийг тань уншиж болох тухай анхааруулж магадгүй. Нуруу юу илгээдгийг энд бичсэн.
Бичих
Дэлгэцийн дээд талын оролтын цэснээс «Нуруу»-г сонгоод бичнэ. Бичих самбар, тохиргоо ч энэ цэсэнд бий.
Устгах
- System Settings → Keyboard → Text Input → Edit… дотроос «Нуруу»-г сонгоод «−» товчийг дарна.
- Apple цэснээс Log Out-ыг сонгож гараад, дахин нэвтэрнэ.
- Finder-т Go → Go to Folder… цэсийг сонгоод
~/Library/Input Methodsгэж бичнэ. ТэндээсNuruu.app-г хогийн сав руу зөөнө. - Тохиргоо, сурсан үг, самбар дээрх бичвэрийг ч устгах бол Go to Folder…-оор
~/Library/Containersхавтсыг нээгээдmn.gege.inputmethod.nuruu,mn.gege.inputmethod.nuruu.fetchхавтсыг хогийн сав руу зөөнө. Дараа нь~/Library/Application Supportхавтсаасmn.gege.inputmethod.nuruu.install-ыг зөөнө. - Terminal-д
pkgutil --volume ~ --forget mn.gege.inputmethod.nuruu.pkgгэж бичээд Return дарна. Ингэснээр суулгагчийн бүртгэл арилна.
Pictures › Нуруу хавтсанд хадгалсан зураг, PDF тань хэвээр үлдэнэ. Хэрэггүй бол өөрөө устгаарай.
Асуух зүйл байвал support+nuruu@gege.mn хаяг руу бичээрэй. Нуруугийн оролтын цэсний «Бидэнд бичих…» ч энэ хаяг руу захидал нээнэ.
Нуруу Энгийн
Санал болгох жагсаалтгүй, энгийн гарын байрлал хэрэгтэй бол. Үсэг нь Windows-ийн монгол бичгийн гартай адил байрлалтай.
Нуруу Энгийн
Хувилбар 1.1 · 9 KB
macOS
SHA-256 dce7cdf44d9822d408f83538e0fe350c9507764e0b22dd6a9069fc965676b278
Энэ гарыг байгаа байдлаар нь, үнэгүй олгож байна. Түүнээс үүдсэн аливаа асуудлыг бид хариуцахгүй. Үйлчилгээний нөхцөл
Гарын байрлал
Яаж суулгах вэ?
- Татсан файлаа давхар дарж задална. Safari өөрөө задалдаг.
Nuruu Basic.bundleгарч ирнэ. - Finder дээр Go → Go to Folder гэснийг сонгоод (⇧⌘G)
~/Library/Keyboard Layoutsгэж бичээд Return дарна. Нээгдсэн хавтас рууNuruu Basic.bundle-ийг чирж оруулна. - System Settings → Keyboard хэсгийн Text Input доорх Edit товчийг дараад жагсаалтын доод талын «+» товчийг дарна. Mongolian хэлийг сонгоод «Нуруу Энгийн» гарыг нэмнэ. Жагсаалтад алга бол System Settings-ийг хаагаад дахин нээнэ. Тэгсэн ч гарахгүй бол Apple цэснээс Log Out-ыг сонгож гараад дахин нэвтэрнэ.
- Дэлгэцийн дээд талын цэснээс «Нуруу Энгийн» гарыг сонгоод бичнэ. Option дарж байхад англи гарын тоо, тэмдэг гарна. Command, Control товчтой товчлол хэвээрээ ажиллана.
- Шинэ хувилбар гарвал энэ хуудаснаас татаад хуучных нь оронд хуулна.