Mac дээрх Нуруу юу илгээдэг вэ
Mac дээрх Нуруу юуг, хаашаа, яагаад илгээдэг тухай хүсэлт бүрээр нь. Товч хураангуйг нь Нууцлалын бодлогын 11-р хэсэгт бичсэн.
Товчоор
Mac дээрх Нуруу гурван процессоос бүрдэнэ:
- Нуруу (
Nuruu.app) таны дарсан товчийг уншиж, үг санал болгож, суралцдаг. macOS-ийн App Sandbox дотор сүлжээний эрхгүй ажилладаг тул хаашаа ч холбогдож чадахгүй. Үүнийг манай амлалт биш, macOS өөрөө хангадаг. - NuruuFetch интернэтэд холбогддог цорын ганц нь. Мөн App Sandbox дотор, зөвхөн сүлжээнд гарах эрхтэй ажилладаг. Товч хардаггүй, таны файлыг уншиж чадахгүй. Доорх хаягаас өөр юу ч асуудаггүй.
- NuruuInstall Нуруугийн шинэ хувилбарыг шалгаад байранд нь тавьдаг. Хэнд ч холбогддоггүй, татах зүйлээ NuruuFetch-ээр дамжуулж авна. Товч хардаггүй. Тохиргооны «Зургийг хадгалах»-д «Үргэлж» гэж сонговол хуулсан зураг, PDF-ийг тань Pictures › Нуруу хавтсанд хадгална. Тэднийг хаашаа ч илгээхгүй.
Бүгд зөвхөн nuruu-api.gege.mn-тэй холбогдоно. Хүсэлтэд таны бичсэн зүйл, нэр, Mac-ийг
таних код огт ордоггүй. Хүн бүрийнх адилхан «Nuruu» гэсэн нэр л явна.
Өөрөө шалгах
Terminal-д:
codesign -d --entitlements - ~/Library/Input\ Methods/Nuruu.app
codesign -d --entitlements - ~/Library/Input\ Methods/Nuruu.app/Contents/XPCServices/NuruuFetch.xpc
codesign -d --entitlements - ~/Library/Input\ Methods/Nuruu.app/Contents/XPCServices/NuruuInstall.xpc Эхнийх нь com.apple.security.app-sandbox байгаа, com.apple.security.network.client, com.apple.security.network.server байхгүйг харуулна. Байгаа гурван мөр:
com.apple.security.app-sandbox: Sandbox асаалттай.com.apple.security.temporary-exception.mach-register.global-name=mn.gege.inputmethod.nuruu_Connection: macOS-ийн оролтын аргын (InputMethodKit) холболт. Энэ нь сүлжээ биш, зөвхөн энэ Mac дээрх апп Нуруутай ярихад хэрэгтэй.com.apple.security.temporary-exception.files.home-relative-path.read-only=/Applications/: таны~/Applicationsхавтсан дахь апп Chrome дээр суурилсан эсэхийг унших эрх. Зөвхөн уншина.
NuruuFetch-д com.apple.security.app-sandbox, com.apple.security.network.client хоёр л бий. NuruuInstall-д эрх огт байхгүй.
Little Snitch ашигладаг бол NuruuFetch-ийг холбогдож байгаа процесс гэж харуулна. Түүний тайлбар NuruuFetch.xpc/Contents/Resources/InternetAccessPolicy.plist-д байгаа.
Хүсэлт бүр
Бүх хүсэлт ийм толгойтой явна:
Host: nuruu-api.gege.mn
Accept: */*
Accept-Language: *
Accept-Encoding: gzip, deflate
User-Agent: Nuruu Күүки явуулахгүй, хүлээж авахгүй, өөр хаяг руу шилжүүлэхийг дагахгүй. HTTPS-ээр macOS эдгээрийг
HTTP/2 эсвэл HTTP/3-аар илгээж, Accept-Encoding-д br нэмж болно.
1. Үгийн өгөгдөл
GET https://nuruu-api.gege.mn/data/manifest Нуруу асаснаас хойш нэг минутын дараа, дараа нь цаг тутам шалгах ч сервертэй ихэвчлэн өдөрт нэг удаа л холбогдоно. Хариу ирээгүй бол нэг цагийн дараа дахин оролдоно. Хариу нь хувилбар, файл бүрийн нэр, хэмжээ, sha256 (жишээ):
{ "version": 2026111504, "files": [ { "name": "dictionary.bin", "format": 1, "size": 2464636, "sha256": "0b2c1d4a…", "path": "/data/files/0b2c1d4a…" } ] } Шинэ хувилбар гарсан бол Mac дээр байхгүй файлыг л татна:
GET https://nuruu-api.gege.mn/data/files/0b2c1d4a9c4827b312b84dc2a57ab50799de6c779e8506a5ee648a46e04e9e71 Хэмжээ, sha256 нь жагсаалттай таарч байгааг Нуруу өөрөө шалгаад л хэрэглэнэ.
2. Тиг
GET https://nuruu-api.gege.mn/ime/mac/fonts Үгийн өгөгдөлтэй адил хуваарьтай. Хариу нь Noto Sans Mongolian, Gege CMs Revived тигийн жагсаалт: нэр, хувилбар, хэмжээ, sha256, лиценз. Шинэ файлыг л татна:
GET https://nuruu-api.gege.mn/ime/mac/fonts/files/2986e50b7c66b7cbc42a0d82cc8143697a25ef56e134fe19adfd685c5f4ea57f Тигийг манай сервер GitHub-аас авч хадгалдаг. Mac тань GitHub-тай холбогддоггүй.
3. Нуруугийн шинэ хувилбар
Өдөр бүрийн шалгалт (жишээ):
GET https://nuruu-api.gege.mn/ime/mac/manifest?build=40&os=15.1 build нь суусан Нуруугийн дугаар, os нь macOS-ийн хувилбар, сүүлийн
оронгүй. Үүгээр бид өдөр бүр хэдэн Mac шалгасныг тоолно. Mac бүрийг ялгах код, IP хаяг
хадгалдаггүй. Оролтын цэсний «Шинэчлэл шалгах…»-ыг дарахад эдгээр явахгүй:
GET https://nuruu-api.gege.mn/ime/mac/manifest Хариу (жишээ):
{ "version": "1.0.0", "build": 40, "minimumSystemVersion": "14.0", "size": 4136551, "sha256": "…", "path": "/ime/mac/files/…" } Илүү шинэ хувилбар гарсан бол zip-ийг нь татна:
GET https://nuruu-api.gege.mn/ime/mac/files/<sha256> NuruuInstall хэмжээ, sha256, дотор нь манай компанийн гарын үсэгтэй, Apple шалгасан Nuruu.app байгааг шалгаад л суулгана.
Жагсаалтын гарын үсэг
Гурван жагсаалт бүр дээрх талбаруудаас гадна signed, signature, key гэсэн гурван талбартай ирнэ. Аппын жагсаалтад мөн blockedBuilds, minimumBuild байна. Нуруу жагсаалтыг манай түлхүүрээр гарын үсэг зурсан бол л хүлээж
авна. Эдгээр нь серверээс ирэх хариунд л байдаг, Mac-аас юу ч нэмж явуулдаггүй.
«Бидэнд бичих…»
Сүлжээнд холбогддоггүй. Таны имэйл аппад support+nuruu@gege.mn руу шинэ захидал нээнэ. Захидалд зөвхөн Нуруу, macOS-ийн хувилбар бичигдэнэ. Илгээх эсэхээ та өөрөө шийднэ.
Өөр нэг тохиолдол
NuruuFetch шинээр асаад жагсаалтад байгаа эсэхийг нь мэдэхгүй файл асуухад эхлээд дээрх гурван
жагсаалтыг (build, os-гүйгээр) дахин асууж шалгана. Жагсаалтад байхгүй
хаяг, өөр сайт руу юу ч явуулахгүй.
Өөр хүсэлт байхгүй.